Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Чойбалсан хотын агаарын чанарын 1 дүгээр сарын тойм мэдээ


Дорнод аймгийн Чойбалсан хотын хотын агаарын бохирдлын хэмжээг агаарын суурин харуулд түгээмэл бохирдуулах бодис болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл гэсэн 2 үзүүлэлтийн агууламжаар тодорхойлов. График 1,2-д Чойбалсан хотын агаарын бохирдлын 1 дүгээр сарын хэмжээг 2017 онтой харьцуулан харуулав.
График 1 График 2
2018 оны 1 сарын хүхэрлэг хийн сарын дундаж агууламж нь өмнөх оны мөн үеийнхээс 10 мкг/м3-аар бага, сарын хамгийн их нь өмнөх оны 1 дүгээр сараас 53 мкг/м3-аар их байна. Азотын давхар ислийн агууламжийн хувьд сарын дундаж нь өмнөх оноос 1 мкг/м3-аар их, сарын хамгийн их нь 2017 оноос 41 мкг/м3-аар бага байна.
Чойбалсан хотын агаарын бохирдлын хэмжээг нэмэлтээр Хэрлэн сумын 1,2,4,10 дугаар багуудын нутаг дэвсгэрт явуул судалгаа хийж тодорхойлов. График 3-д 1 дүгээр сарын 29-ны явуул судалгааны дүнг харуулав. 1-р баг 327-р ангийн хойт хэсэг, 2 багийн нутаг пионерийн 3-20 орчим, 4р баг “Бөхийн өргөө”-ний урд,10 дугаар баг 49-р байрын урд гэсэн цэгүүдэд хийсэн.
График 3
Агаарын бохирдлын явуул судалгааны дүнгээр агаарын хүхэрлэг хийн хамгийн их нь 2 –р багт 50мкг/м3 , азотын давхар исэл 4-р баг буюу бөхийн өргөөний орчимд 37мкг/м3 хэмжигдсэн . Уг дүн нь суурин харуулын дүнгээс 1.6-2.1 дахин их агууламжтай. Нарийн ширхэгт рm-10 тоосны хамгийн их нь 10 –р баг 49-р байрны орчим 0.6мг/м3 хэмжигдсэн байна. Агаар дахь хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, РМ10 тоосонцорын агууламжийн 1 дүгээр сарын MNS4585:2016 стандартаас давсан тохиолдол ажиглагдаагүй.
УЦУОШГазар БОШЛаборатори
2018.02.05