Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Чойбалсан хотын агаарын чанарын 2021 оны 1 дүгээр сарын тойм мэдээ


Чойбалсан хотын 1 дүгээр сарын агаар дахь түгээмэл тархацтай бохирдуулагч бодис болох хүхэрлэг хий, азотын давхар ислийн дундаж агууламж, хамгийн их агууламжуудыг MNS:4585-2016 стандарттай харьцуулан график1, график2-т үзүүллээ.
График 1. Азотын давхар ислийн агууламж
График 2. Хүхэрлэг хийн агууламж
Дээрх графикаас харахад агаар дахь түгээмэл тархацтай бохирдуулагч бодисын агууламжууд нь стандарт хэмжээнээс давсан тохиолдол ажиглагдаагүй ба хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг агаарын чанарын индексээр үнэлэхэд хэвийн байна.
Мөн РМ10 тоосонцорыг 24 цагын хугацаатайгаар нийт 8 удаагийн хэмжилт хийсэн үр дүнг хүснэгт 1-т харуулав.
РМ10 тоосонцорын агууламжийг агаарын чанарын индексээр үнэлэв
Хүснэгт 1.
Дээрх хүснэгтээс харахад РМ10 тоосонцорын агууламж нь 24 цагийн стандарт агууламжаас давсан тохиолдол 1 удаа ажиглагдсан ба агаарын чанарын индексээр бага бохирдолтой гэж үнэлэгдсэн байна.
Агаарын чанарын индекс, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл
Хүснэгт 2.
Ус,Цаг уур орчны шинжилгээний төв
Байгаль орчны шинжилгээний лаборатори