Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 10 дугаар сарын төлөв байдал

Шинэчлэгдсэн: 2019-11-19 22:39:10

Дорнод аймгийн гадаргын усны чанарын

2019 оны 10 дугаар сарын төлөв байдал

Дорнод аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу  2019 оны 10 дугаар сард  Халх гол- Сүмбэр дээд, доод цэг, Халхгол-Баянхошуу, Халх гол- Буйр нуур,  Буйр нуур- Загасны үйлдвэр, Хэрлэн 1-4 дүгээр чиглэл, Улз-Баян-Уул, Улз-Эрээнцав, Нөмрөг, Хөхнуур зэрэг хяналт-шинжилгээний 13 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2019 оны 10 дугаар сард хийсэн Дорнод аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан  1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.

          Халх гол, Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод, Халх-Баянхошуу, Халх-Буйр нуур хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.  Голын усны эрдэсжилт  155-376 мг/л-т хэлбэлзэж байна.

Буйр нуур, Буйр-Загасны үйлдвэр хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.  Нуурын усны эрдэсжилт 173 мг/л байна.

Хэрлэн гол, хөтөлбөрийн дагуу Хэрлэн голын хяналт шинжилгээний 1- 4-р чиглэлийн 4  цэгээс сорьц авсан. Усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 138-175 мг/л-т хэлбэлзэж байна.

Улз гол, хөтөлбөрийн дагуу Улз голын Баян-Уул,  Улз-Эрээнцав хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Улз голын усны эрдэсжилт 362-778 мг/л,  Улз-Эрээнцавын фтори нь стандартаас давсан байна.

Хөхнуур, Хөхнуур – 37-р зөрлөг хяналт шинжилгээний цэгээс сорьц авч  усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 8638 мг/л 37-р зөрлөг хяналт шинжилгээний цэгийн орчим бусад цэгээс их эрдэсжилттэй ба ПИЧ,  фтор, аммони, нитритийн ион нь  стандартаас давж бохирдсон байна.

Нөмрөг гол, Нөмрөг хилийн застав-хяналт шинжилгээний цэгээс сорьц авч  усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 266 мг/л-т хэлбэлзэж байна.

Дүгнэлт:

Дорнод аймгийн гадаргын усны 2019 оны 10 дугаар  сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд гол, нуурын  усны эрдэсжилт нь 138-8638 мг/л хэлбэлзэсэн ба хамгийн их эрдэсжилттэй нь Хөхнуур 37-р зөрлөгийн  цэг  8638 мг/л байлаа. Усны чанарын үзүүлэлтийг MNS4586-98  стандарттай харьцуулахад Улз-Эрээнцавын  фтори, Хөхнуур – 37-р зөрлөгийн хяналт шинжилгээний цэгийн ПИЧ,  фтор, аммони, нитритийн ион нь  тус тус стандартаас давж бохирдсон байна. Бусад үзүүлэлт нь стандартын хэмжээнд байна.

ДОРНОД АЙМГИЙН  УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

2019.10.31

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 9 дүгээр сарын төлөв байдал 2019-09-26 1970-01-01 121
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 8 дугаар сарын төлөв байдал 2019-09-06 1970-01-01 133
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 7 дугаар сарын төлөв байдал 2019-07-29 1970-01-01 149
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 6 дугаар сарын төлөв байдал 2019-06-28 1970-01-01 145
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 5 дугаар сарын төлөв байдал 2019-06-04 1970-01-01 137
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 4 дүгээр сарын төлөв байдал 2019-05-07 1970-01-01 109
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 3 дугаар сарын төлөв байдал 2019-03-28 1970-01-01 138
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 2 дугаар сарын төлөв байдал 2019-02-20 1970-01-01 123
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 12 дугаар сарын төлөв байдал 2018-12-28 1970-01-01 233
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 10 дугаар сарын төлөв байдал 2018-11-06 1970-01-01 213
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 9 дүгээр сарын төлөв байдал 2018-10-08 1970-01-01 286
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 8 дугаар сарын төлөв байдал 2018-09-03 1970-01-01 499
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 7 дугаар сарын төлөв байдал 2018-08-01 1970-01-01 308
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 5 дугаар сарын төлөв байдал 2018-06-20 1970-01-01 371
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 6 дугаар сарын төлөв байдал 2018-06-20 1970-01-01 302
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 4 дүгээр сарын төлөв байдал 2018-05-03 1970-01-01 363
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 3 дугаар сарын төлөв байдал 2018-03-27 1970-01-01 479
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 2 дугаар сарын төлөв байдал 2018-02-26 1970-01-01 758
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 1 дүгээр сарын төлөв байдал 2018-01-24 1970-01-01 531
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 12 дугаар сарын төлөв байдал 2018-01-02 1970-01-01 462
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 10 дугаар сарын төлөв байдал 2017-10-04 1970-01-01 748
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 8 дугаар сарын төлөв байдал 2017-08-28 1970-01-01 800
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 7 дугаар сарын төлөв байдал 2017-08-08 1970-01-01 798
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 5 дугаар сарын төлөв байдал 2017-06-14 1970-01-01 403