Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 4 дүгээр сарын төлөв байдал

Шинэчлэгдсэн: 2019-08-20 19:11:07

Дорнод аймгийн гадаргын усны чанарын

2019 оны 4 дүгээр  сарын төлөв байдал

 

Дорнод аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу  2019 оны 4 дүгээр сард  Халх гол- Сүмбэр дээд, доод цэг, Халхгол-Баянхошуу, Халх гол- Буйр нуур,  Буйр нуур- Загасны үйлдвэр, Хэрлэн 1-4 дүгээр чиглэл, Улз-Баян-Уул, Улз-Эрээнцав, Хөх нуур  зэрэг хяналт-шинжилгээний 12 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2019 оны 4 дүгээр сард хийсэн Дорнод аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан  1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.

 

          Халх гол, Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод, Баянхошуу, Халх-Буйрнуур хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт  199-204 мг/л-т хэлбэлзэж байна.

Буйр нуур, Буйр-Загасны үйлдвэр хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.  Нуурын усны эрдэсжилт 297 мг/л ба усан дахь нитритийн агууламж нь  ХА-аас давсан байна.

 

Хэрлэн гол, хөтөлбөрийн дагуу Хэрлэн голын хяналт шинжилгээний 1- 4-р чиглэлийн 4  цэгээс сорьц авсан. Усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 176-193 мг/л-т хэлбэлзэж байна.

Улз гол, хөтөлбөрийн дагуу Улз голын Баян-Уул, Эрээнцав хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Улз голын усны эрдэсжилт 326-660 мг/л ба Улз-Эрээнцавийн фторын  агууламж нь  ХА-аас давсан байна.

 

Хөхнуур, Хөхнуур – 37-р зөрлөг хяналт шинжилгээний цэгээс сорьц авч  усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 1400 мг/л 37-р зөрлөг хяналт шинжилгээний цэгийн орчим бусад цэгээс их эрдэсжилттэй ба  фтор, перманганатын исэлдэх чанар, аммонийн  бохирдол нь  ХА-аас давсан байна.

 

 

Дүгнэлт:

Дорнод аймгийн гадаргын усны 2019 оны 4 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд гол, нуурын  усны эрдэсжилтийн дундаж нь 351мг/л ба  хамгийн их эрдэсжилттэй нь Хөх нуурын ус нь 1401 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Хэрлэн голын ус нь  183мг/л-т хэлбэлзэж байлаа.

Усны чанарын үзүүлэлтийг MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулахад Хөх нуурын усны хялбар исэлдэх органик  бодис болох Пич, аммони азот, фторын ион 1.1-3.2дахин их, Буйр нуурын усны нитритийн азот 2 дахин их давж бохирдсон  байна. Бусад гол нуурын усны үзүүлэлтүүд нь стандартын хэмжээнд байна.

 

ДОРНОД АЙМГИЙН  УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

2019.05.06

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 7 дугаар сарын төлөв байдал 2019-07-29 1970-01-01 17
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 6 дугаар сарын төлөв байдал 2019-06-28 1970-01-01 37
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 5 дугаар сарын төлөв байдал 2019-06-04 1970-01-01 51
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 3 дугаар сарын төлөв байдал 2019-03-28 1970-01-01 74
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 2 дугаар сарын төлөв байдал 2019-02-20 1970-01-01 75
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 12 дугаар сарын төлөв байдал 2018-12-28 1970-01-01 175
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 10 дугаар сарын төлөв байдал 2018-11-06 1970-01-01 170
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 9 дүгээр сарын төлөв байдал 2018-10-08 1970-01-01 236
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 8 дугаар сарын төлөв байдал 2018-09-03 1970-01-01 404
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 7 дугаар сарын төлөв байдал 2018-08-01 1970-01-01 257
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 5 дугаар сарын төлөв байдал 2018-06-20 1970-01-01 311
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 6 дугаар сарын төлөв байдал 2018-06-20 1970-01-01 245
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 4 дүгээр сарын төлөв байдал 2018-05-03 1970-01-01 308
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 3 дугаар сарын төлөв байдал 2018-03-27 1970-01-01 407
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 2 дугаар сарын төлөв байдал 2018-02-26 1970-01-01 653
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 1 дүгээр сарын төлөв байдал 2018-01-24 1970-01-01 476
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 12 дугаар сарын төлөв байдал 2018-01-02 1970-01-01 409
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 10 дугаар сарын төлөв байдал 2017-10-04 1970-01-01 673
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 8 дугаар сарын төлөв байдал 2017-08-28 1970-01-01 728
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 7 дугаар сарын төлөв байдал 2017-08-08 1970-01-01 733
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 5 дугаар сарын төлөв байдал 2017-06-14 1970-01-01 364