Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 11 дүгээр сарын төлөв байдал


Дорнод аймгийн гадаргын усны чанарын
2020 оны 11 дүгээр сарын төлөв байдал
Дорнод аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2020 оны 11 дүгээр сард Халх гол- Сүмбэр дээд, доод цэг, Халхгол-Баянхошуу, Халх гол- Буйр нуур, Буйр нуур- Загасны үйлдвэр, Хэрлэн 1-4 дүгээр чиглэл, Улз-Баян-Уул, Улз-Эрээнцав зэрэг хяналт-шинжилгээний 11 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2020 оны 11 дүгээр сард хийсэн Дорнод аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Халх гол, Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод, Баянхошуу, Халх-Буйр хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 136.9-193.7 мг/л-т хэлбэлзэж байна. Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод хяналтын цэгийн усанд пермангантын исэлдэх чанар, аммониийн агууламж ХА-аас давсан байна.
Буйр нуур, Буйр-Загасны үйлдвэр хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 185.6 мг/л байна. Буйр нуур хяналтын цэгийн усанд аммони, нитритийн агууламж ХА-аас давсан байна.
Хэрлэн гол, хөтөлбөрийн дагуу Хэрлэн голын хяналт шинжилгээний 1- 4-р чиглэлийн 4 цэгээс сорьц авсан. Усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 227.8- 338.4 мг/л-т хэлбэлзэж байна.
Улз гол, хөтөлбөрийн дагуу Улз голын Баян-Уул, Эрээнцав хяналт шинжилгээний цэгүүдээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Улз голын усны эрдэсжилт 422.3-593.3 мг/л-т хэлбэлзэж байна.
Дүгнэлт:
Дорнод аймгийн гадаргын усны 2020 оны 11 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд гол, нуурын усны хамгийн их эрдэсжилттэй нь Эрээнцав хяналтын цэг 593.3 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Халхгол дээд хяналтын цэг 136.9 мг/л-т хэлбэлзэж байлаа.
Усны чанарын үзүүлэлтийг MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулахад Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод хяналтын цэгийн усанд аммони, пермангантын исэлдэх чанар, Буйр нуур хяналтын цэгийн усанд аммони, нитритийн агууламж ХА-аас давсан байна. Бусад гол нуурын ус нь стандартын дагуу байлаа.
ДОРНОД АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ
2020.11.23