Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 7 дугаар сарын төлөв байдал

Шинэчлэгдсэн: 2020-10-20 20:59:19

Дорнод аймгийн гадаргын усны чанарын

2020 оны 7 дугаар  сарын төлөв байдал

Дорнод аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу  2020 оны 7 дугаар сард Халх гол- Сүмбэр дээд, доод цэг, Халхгол-Баянхошуу, Халх гол- Буйр нуур,  Буйр нуур- Загасны үйлдвэр, Хэрлэн 1-4 дүгээр чиглэл, Улз-Баян-Уул, Улз-Эрээнцав, Нөмрөг, Хөх нуур зэрэг хяналт-шинжилгээний 13 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2020 оны 7 дугаар сард хийсэн Дорнод аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан  1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.

      Халх гол, Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод, Баянхошуу, Халх-Буйр хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт  129.4-141.7 мг/л-т хэлбэлзэж байна.

        Буйр нуур, Буйр-Загасны үйлдвэр хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 197.8 мг/л байна.

       Хэрлэн гол, хөтөлбөрийн дагуу Хэрлэн голын хяналт шинжилгээний 1- 4-р чиглэлийн 4  цэгээс сорьц авсан. Усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 157.8-222.0 мг/л-т хэлбэлзэж байна. Хэрлэн голын 1-р чиглэлийн аммони, пермангантын исэлдэх чанарын агууламж ХА-аас давсан байна.

        Улз гол, хөтөлбөрийн дагуу Улз голын Баян-Уул, Эрээнцав хяналт шинжилгээний  цэгүүдээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Улз голын усны эрдэсжилт 373.2-816.0 мг/л-т хэлбэлзэж байна. Баян-Уул хяналтын цэгийн усанд пермангантын исэлдэх чанар, Эрээнцавын хяналтын цэгийн усанд фторийн  агууламж ХА-аас давсан байна.

           Нөмрөг, хөтөлбөрийн дагуу Нөмрөг голын хяналт шинжилгээний усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нөмрөг голын усны эрдэсжилт нь 174.2 мг/л-т , фторийн  агууламж ХА-аас давсан байна.

          Хөхнуур, Хөхнуур – 37-р зөрлөг хяналт шинжилгээний цэгээс сорьц авч  усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 5536.7 мг/л бусад цэгээс их эрдэсжилттэй ба перманганатын исэлдэх чанар, фосфор, фтори, нитритийн агууламж нь тус тус ХА-аас давж бохирдсон байна.

Дүгнэлт:

Дорнод аймгийн гадаргын усны 2020 оны 7 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд гол, нуурын  усны эрдэсжилтийн дундаж нь 647.3 мг/л ба  хамгийн их эрдэсжилттэй нь Хөхнуур 5536.7 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь  Халхгол-Баянхошуу 129.4 мг/л-т хэлбэлзэж байлаа.

 Усны чанарын үзүүлэлтийг MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулахад Хэрлэн голын 1-р чиглэлийн аммони, пермангантын исэлдэх чанар, Улз голын усны пермангантын исэлдэх чанар, фтори,  Хөх нуур усны перманганатын исэлдэх чанар, фосфор, фтори, нитритийн агууламж нь тус тус хүлцэх агууламжаас давсан байна.

ДОРНОД АЙМГИЙН  УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

2020.07.28

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 9 дүгээр сарын төлөв байдал 2020-09-30 1970-01-01 10
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 8 дугаар сарын төлөв байдал 2020-09-24 1970-01-01 14
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 6 дугаар сарын төлөв байдал 2020-07-03 1970-01-01 76
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 5 дугаар сарын төлөв байдал 2020-06-02 1970-01-01 75
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 4 дүгээр сарын төлөв байдал 2020-05-07 1970-01-01 83
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 3 дугаар сарын төлөв байдал 2020-04-01 1970-01-01 100
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 2 дугаар сарын төлөв байдал 2020-03-03 1970-01-01 187
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 12 дугаар сарын төлөв байдал 2020-01-03 1970-01-01 256
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 11 дүгээр сарын төлөв байдал 2019-11-30 1970-01-01 284
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 10 дугаар сарын төлөв байдал 2019-11-05 1970-01-01 360
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 9 дүгээр сарын төлөв байдал 2019-09-26 1970-01-01 412
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 8 дугаар сарын төлөв байдал 2019-09-06 1970-01-01 370
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 7 дугаар сарын төлөв байдал 2019-07-29 1970-01-01 397
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 6 дугаар сарын төлөв байдал 2019-06-28 1970-01-01 418
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 5 дугаар сарын төлөв байдал 2019-06-04 1970-01-01 404
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 4 дүгээр сарын төлөв байдал 2019-05-07 1970-01-01 347
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 3 дугаар сарын төлөв байдал 2019-03-28 1970-01-01 439
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 2 дугаар сарын төлөв байдал 2019-02-20 1970-01-01 355
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 12 дугаар сарын төлөв байдал 2018-12-28 1970-01-01 524
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 10 дугаар сарын төлөв байдал 2018-11-06 1970-01-01 416
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 9 дүгээр сарын төлөв байдал 2018-10-08 1970-01-01 536
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 8 дугаар сарын төлөв байдал 2018-09-03 1970-01-01 859
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 7 дугаар сарын төлөв байдал 2018-08-01 1970-01-01 573
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 5 дугаар сарын төлөв байдал 2018-06-20 1970-01-01 639
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 6 дугаар сарын төлөв байдал 2018-06-20 1970-01-01 581
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 4 дүгээр сарын төлөв байдал 2018-05-03 1970-01-01 589
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 3 дугаар сарын төлөв байдал 2018-03-27 1970-01-01 784
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 2 дугаар сарын төлөв байдал 2018-02-26 1970-01-01 1179
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 1 дүгээр сарын төлөв байдал 2018-01-24 1970-01-01 799
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 12 дугаар сарын төлөв байдал 2018-01-02 1970-01-01 710
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 10 дугаар сарын төлөв байдал 2017-10-04 1970-01-01 1063
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 8 дугаар сарын төлөв байдал 2017-08-28 1970-01-01 1145
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 7 дугаар сарын төлөв байдал 2017-08-08 1970-01-01 1092
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 5 дугаар сарын төлөв байдал 2017-06-14 1970-01-01 577