Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Дорнод аймгийн гадаргын усны 9 дүгээр сарын төлөв байдал


ДОРНОД АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН
2023 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ
Дорнод аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2023 оны 9 дүгээр сард Халх гол- Сүмбэр дээд, доод цэг, Халхгол-Баянхошуу, Халх гол- Буйр нуур,Баян-Уул Улз гол, Улз-Эрээнцав, Хэрлэн-1,2,3,4, Буйр нуур-Загасны үйлдвэр, зэрэг хяналт шинжилгээний 11 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв
Халх гол- Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод, Баянхошуу, Халхгол-Буйр нуур хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 141.1-154.9 мг/л-т хооронд хэлбэлзэж байна. Халхгол-Баянхошуу хяналт шинжилгээний цэгээс авсан усны Нитритын азотын агууламж нь ХА-аас давсан байна
Буйр нуур- Буйр-Загасны үйлдвэр хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 239.3 мг/л байна.
Улз гол- Улз-Эрээнцав, Баян-Уул Улз голын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 371.8-487.7 мг/л-т хэлбэлзэж байна. Улз-Эрээнцав хяналт шинжилгээний цэгээс авсан усны Перманганатын исэлдэх чанар ХА-аас давсан байна.
Хэрлэн гол- Хэрлэн-1,2,3,4 хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 139.6-195.2 мг/л хэлбэлзэж байна. Хэрлэн голын 1-р чиглэлийн голын усны Нитритын азотын агууламж нь ХА-аас давсан байна
Дүгнэлт:
Дорнод аймгийн гадаргын усны 2023 оны 9 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд гол, нуурын усны эрдэсжилтийн дундаж нь 211.9 мг/л ба хамгийн их эрдэсжилттэй нь Улз-Эрээнцавын ус нь 358.7 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Хэрлэн-1 чиглэлийн ус нь 103.7 м/л байна. Халхгол-Баянхошуу, Хэрлэн голын 1-р чиглэлийн голын усны Нитритын азотын агууламж, Улз-Эрээнцав хяналт шинжилгээний цэгээс авсан усны Перманганатын исэлдэх чанар ХА-аас давсан бол бусад гол нууруудын усны чанарын үзүүлэлт MNS4586-98 стандартаас давсан тохиолдол ажиглагдаагүй байна.
ДОРНОД АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ
2023.10.03