Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Дорнод аймгийн 2023 оны 10 дугаар сарын гадаргын усны чанарын төлөв байдал


ДОРНОД АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН
2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ
Дорнод аймгийн УЦУОШТөвийн Итгэмжлэгдсэн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2023 оны 10 дугаар сард Халх гол- Сүмбэр дээд, доод цэг, Халхгол-Баянхошуу, Халх гол- Буйр нуур,Баян-Уул Улз гол, Улз-Эрээнцав, Нөмрөг хилийн застав, Хөх нуур 37-р зөрлөг, Хэрлэн-1, 2, 3, 4, Буйр нуур-Загасны үйлдвэр, зэрэг хяналт шинжилгээний 13 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Халх гол- Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод, Баянхошуу, Халхгол-Буйр нуур хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 188.3-223.0 мг/л-т хооронд хэлбэлзэж байна.
Буйр нуур- Буйр-Загасны үйлдвэр хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 235.5 мг/л байна. Буйр-Загасны үйлдвэр хяналт шинжилгээний цэгээс авсан усны Нитритийн азотын агууламж нь ХА-аас давсан байна.
Улз гол- Улз-Эрээнцав, Баян-Уул Улз голын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 459.5-537.2 мг/л-т хэлбэлзэж байна. Улз-Эрээнцав хяналт шинжилгээний цэгээс авсан усны Нитритийн азотын агууламж нь ХА-аас давсан байна.
Хөх нуур- Хөх нуур 37-р зөрлөг хяналт шинжилгээний цэгийн усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 3712.0 мг/л байна. Чанарын үзүүлэлт нь MNS4586-98 усны чанарын стантдартаас давсан тохиолдолгүй.
Нөмрөг гол- Нөмрөг хилийн заставын хяналт шинжилгээний цэгийн усны сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 337.4мг/л байна. Чанарын үзүүлэлтүүд нь MNS4586-98 усны чанарын стантдартаас давсан тохиолдолгүй.
Хэрлэн гол- Хэрлэн-1, 2, 3, 4 хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 169.6-210.7 мг/л хэлбэлзэж байна. Хэрлэн голын 4-р чиглэлийн голын усны Нитритийн азотын агууламж нь ХА-аас давсан байна
Дүгнэлт:
Дорнод аймгийн гадаргын усны 2023 оны 10 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд гол, нуурын усны эрдэсжилтийн дундаж нь 528.6 мг/л ба хамгийн их эрдэсжилттэй нь Хөх нуурын ус нь 3712.0 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Хэрлэн-3 чиглэлийн ус нь 169.6 м/л байна. Халх гол буйр нуур, Хэрлэн голын 4-р чиглэлийн гол, Улз-Эрээнцав хяналт шинжилгээний цэгээс авсан усны Нитритийн азотын агууламж ХА-аас давсан бол бусад гол нууруудын усны чанарын үзүүлэлт MNS4586-98 стандартаас давсан тохиолдол ажиглагдаагүй байна.
ДОРНОД АЙМГИЙН УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ
2023.11.01