Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 12 дугаар сарын төлөв байдал
Дорнод аймгийн гадаргын усны чанарын
2020 оны 12 дугаар сарын төлөв байдал
Дорнод аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2020 оны 12 дугаар сард Халх гол- Сүмбэр дээд, доод цэг, Халхгол-Баянхошуу, Халх гол- Буйр нуур, Буйр нуур- Загасны үйлдвэр, Хэрлэн 1-4 дүгээр чиглэл, Улз-Баян-Уул, Улз-Эрээнцав зэрэг хяналт-шинжилгээний 11 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2020 оны 12 дугаар сард хийсэн Дорнод аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Халх гол, Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод, Баянхошуу, Халх-Буйр хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 189.3-217.8 мг/л-т хэлбэлзэж байна. Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод хяналтын цэгийн усанд нитритийн агууламж ХА-аас давсан байна.
Буйр нуур, Буйр-Загасны үйлдвэр хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 295.0 мг/л байна.
Хэрлэн гол, хөтөлбөрийн дагуу Хэрлэн голын хяналт шинжилгээний 1- 4-р чиглэлийн 4 цэгээс сорьц авсан. Усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 334.7- 364.3 мг/л-т хэлбэлзэж байна.
Улз гол, хөтөлбөрийн дагуу Улз голын Баян-Уул, Эрээнцав хяналт шинжилгээний цэгүүдээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Улз голын усны эрдэсжилт 327.2-714.2 мг/л-т хэлбэлзэж байна.
Дүгнэлт:
Дорнод аймгийн гадаргын усны 2020 оны 12 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд гол, нуурын усны хамгийн их эрдэсжилттэй нь Эрээнцав хяналтын цэг 714,2 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Баянхошуу хяналтын цэг 189,3 мг/л-т хэлбэлзэж байлаа.
Усны чанарын үзүүлэлтийг MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулахад Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод хяналтын цэгийн усанд нитритийн агууламж ХА-аас давсан байна. Бусад гол, нуурын ус нь стандартын дагуу байна.