Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 1 дүгээр сарын төлөв байдал
Дорнод аймгийн гадаргын усны чанарын
2021 оны 1 дүгээр сарын төлөв байдал
Дорнод аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2021 оны 1 дүгээр сард Халх гол- Сүмбэр дээд, доод цэг, Халхгол-Баянхошуу, Халх гол- Буйр нуур, Буйр нуур- Загасны үйлдвэр, Хэрлэн 1 дүгээр чиглэл, Улз-Баян-Уул, Улз-Эрээнцав зэрэг хяналт шинжилгээний 8 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2021 оны 1 дүгээр сард хийсэн Дорнод аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Халх гол, Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод, Баянхошуу, Халхгол-Буйрнуур хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 197.3-246.9 мг/л-т хэлбэлзэж байсан ба Халх-Буйрнуур цэгийн Нитритийн азотын агууламж нь ХА-аас давсан байна.
Буйр нуур, Буйр-Загасны үйлдвэр хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 1565.4 мг/л байна. Буйр-Загасны үйлдвэр хяналтын цэгийн усанд пермангантын исэлдэх чанар, Нитритийн азотын агууламж ХА-аас давсан байна.
Хэрлэн гол, хөтөлбөрийн дагуу Хэрлэн голын хяналт шинжилгээний Хэрлэн 1-р чиглэлийн 1 цэгээс сорьц авсан. Усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 416.2 мг/л байна.
Улз гол, хөтөлбөрийн дагуу Улз голын Баян-Уул, Эрээнцав хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Улз голын усны эрдэсжилт 599-1008.0 мг/л-т хэлбэлзэж байна.
Дүгнэлт:
Дорнод аймгийн гадаргын усны 2021 оны 1 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд гол, нуурын усны эрдэсжилтийн дундаж нь 558.8 мг/л ба хамгийн их эрдэсжилттэй Буйр-Загасны үйлдвэрийн ус нь 1008.0 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Халх гол Сүмбэр доод голын ус нь 197.3 м/л-т хэлбэлзэж байлаа.
Усны чанарын үзүүлэлтийг MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулахад Буйр-Загасны үйлдвэр усны пермангантын исэлдэх чанар, нитрит нь 1.3-5.1 дахин их, Халх-Буйрнуур цэгийн нитритийн агууламж нь ХА-аас давсан байна. Бусад гол нуурын ус нь стандартын дагуу байлаа.
ДОРНОД АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ
2021.01.28