Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 3 дугаар сарын төлөв байдал
Дорнод аймгийн гадаргын усны чанарын
2021 оны 3 дугаар сарын төлөв байдал
Дорнод аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2021 оны 3 дугаар сард Халх гол- Сүмбэр дээд, доод цэг, Халхгол-Баянхошуу, Халх гол- Буйр нуур, Буйр нуур- Загасны үйлдвэр зэрэг хяналт шинжилгээний 5 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2021 оны 3 дугаар сард хийсэн Дорнод аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Халх гол, Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод, Баянхошуу, Халхгол-Буйрнуур хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 201.5-222.9 мг/л-т хэлбэлзэж байна.
Буйр нуур, Буйр-Загасны үйлдвэр хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 1421.9 мг/л байна. Буйр-Загасны үйлдвэр хяналтын цэгийн усанд Перманганатын исэлдэх чанар, аммонийн агууламж ХА-аас давсан байна.
Дүгнэлт:
Дорнод аймгийн гадаргын усны 2021 оны 3 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд гол, нуурын усны эрдэсжилтийн дундаж нь 453.9 мг/л ба хамгийн их эрдэсжилттэй нь Буйр-Загасны үйлдвэрийн ус 1421.9 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Халх гол Сүмбэр доод голын ус 201.5 м/л-т байна.
Усны чанарын үзүүлэлтийг MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулахад Буйр-Загасны үйлдвэр усны Перманганатын исэлдэх чанар нь ХА-аас 1.5 дахин, аммони 9.1 их байна. Бусад голын ус стандартын дагуу байлаа.