Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 6 дугаар сарын төлөв байдал
Дорнод аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2021 оны 6 дугаар сард Халх гол- Сүмбэр дээд, доод цэг, Халхгол-Баянхошуу, Халх гол- Буйр нуур, Буйр нуур- Загасны үйлдвэр, Хэрлэн голын 1,2,3,4-р чиглэл зэрэг хяналт шинжилгээний 11 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2021 оны 6 дугаар сард хийсэн Дорнод аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Халх гол, Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод, Баянхошуу, Халхгол-Буйрнуур хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 102.4-121.3 мг/л байна.
Буйр нуур, Буйр-Загасны үйлдвэр хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 141.7 мг/л байна.
Хэрлэн гол, хөтөлбөрийн дагуу Хэрлэн голын хяналт шинжилгээний 1- 4-р чиглэлийн 4 цэгээс сорьц авсан. Усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 143.7-227.6 мг/л-т хэлбэлзэж байна. Хэрлэн голын 1, 2 усан дахь БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, 1.2.3-р чиглэлийн усан дахь перманганатын исэлдэх чанар, 2.3.4-р чиглэлийн нитритийн агууламж нь ХА-аас тус тус давж бохирдсон байна.
Улз гол, хөтөлбөрийн дагуу Улз голын Баян-Уул, Эрээнцавын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Улз- Баян-Уул хяналтын цэгийн усан дахь нитритийн агууламж ХА-аас давсан байна. Улз голын усны эрдэсжилт 284.9-354.6 мг/л хэлбэлзэж байна.
Дүгнэлт:
Дорнод аймгийн гадаргын усны 2021 оны 6 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд гол, нуурын усны эрдэсжилтийн дундаж нь 173.0 мг/л ба хамгийн их эрдэсжилттэй нь Улз-Эрээнцав 354.6 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Халх гол Сүмбэр дээд 102.4 м/л-т байна.
Усны чанарын үзүүлэлтийг MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулахад Хэрлэн голын 1, 2 -р чиглэлийн усан дахь БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, 1.2.3-р чиглэлийн перманганатын исэлдэх чанар, 2.3.4-р чиглэлийн нитритийн агууламж, Улз-Баян-Уул хяналтын цэгийн нитритийн агууламж тус тус ХА-аас давж бохирдсон байна. Бусад гол нуурын ус стандартын дагуу байлаа.
ДОРНОД АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ