Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 7 дугаар сарын төлөв байдал
Дорнод аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2021 оны 7 дугаар сард Халх гол- Сүмбэр дээд, доод цэг, Халхгол-Баянхошуу, Халх гол- Буйр нуур, Буйр нуур- Загасны үйлдвэр, Хөхнуур- 37-р зөрлөг, Нөмрөг гол -Хилийн застав Хэрлэн голын 1, 2, 3, 4-р чиглэл зэрэг хяналт шинжилгээний 13 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2021 оны 7 дугаар сард хийсэн Дорнод аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Халх гол, Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод, Баянхошуу, Халхгол-Буйрнуур хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 132.7-176.1 мг/л байна.
Буйр нуур, Буйр-Загасны үйлдвэр хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 196.5 мг/л байна.
Хэрлэн гол, хөтөлбөрийн дагуу Хэрлэн голын хяналт шинжилгээний 1- 4-р чиглэлийн 4 цэгээс сорьц авсан. Усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 176.5- 201.4 мг/л-т хэлбэлзэж байна. Хэрлэн голын 4-р чиглэлийн усан дахь аммонийн агууламж нь ХА-аас давсан байна.
Улз гол, хөтөлбөрийн дагуу Улз голын Баян-Уул, Эрээнцавын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Улз- Баян-Уул, Улз-Эрээнцав хяналтын цэгийн усан дахь перманганатын исэлдэх чанарын агууламж ХА-аас тус тус давсан байна. Улз голын усны эрдэсжилт 372.6- 484.2 мг/л хэлбэлзэж байна.
Нөмрөг, хөтөлбөрийн дагуу Нөмрөг голын хяналт шинжилгээний цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нөмрөг голын усны эрдэсжилт нь 173.4 мг/л байна. Хяналтын цэгийн нитрит, аммонийн агууламж нь ХА-аас давж бохирдсон байна.
Хөхнуур, Хөхнуур – 37-р зөрлөг хяналт шинжилгээний цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 2297.9 мг/л бусад цэгээс их эрдэсжилттэй ба перманганатын исэлдэх чанар, сульфатын агууламж нь ХА-аас давсан бохирдолтой байна.
Дүгнэлт:
Дорнод аймгийн гадаргын усны 2021 оны 7 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд гол, нуурын усны эрдэсжилтийн дундаж нь 375.0 мг/л ба хамгийн их эрдэсжилттэй нь Хөхнуурын хяналт цэг 2297.9 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Халх гол Сүмбэр доод хяналтын цэг 132.7 м/л байна.
Усны чанарын үзүүлэлтийг MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулахад Хэрлэн голын 4-р чиглэлийн усан дахь аммонийн агууламж, Нөмрөг голын хяналт цэгийн нитрит, аммонийн агууламж, Улз-Баян-Уул, Эрээнцавын хяналтын цэгийн перманганатын исэлдэх чанарын агууламж, Нөмрөг голын хяналтын цэгийн нитрит, аммонийн агууламж, Хөхнуур – 37-р зөрлөг хяналтын цэгийн перманганатын исэлдэх чанар, сульфатын агууламж нь ХА-аас давсан бохирдолтой байна.
Бусад гол нуурын ус стандартын дагуу байлаа.
ДОРНОД АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ