Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 4 дүгээр сарын төлөв байдал
Дорнод аймгийн гадаргын усны чанарын
2022 оны 4 дүгээр сарын төлөв байдал
Дорнод аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2022 оны 4 дүгээр сард Халх гол- Сүмбэр дээд, доод цэг, Халхгол-Баянхошуу, Халх гол- Буйр нуур, Буйр нуур- Загасны үйлдвэр, Улз-Эрээнцав,Улз-Баян-Уул,Хэрлэн 1-4,Хөх нуур 37-р зөрлөг,Нөмрөг хилийн застав зэрэг хяналт шинжилгээний 13 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2022 оны 4 дүгээр сард хийсэн Дорнод аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Халх гол, Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод, Баянхошуу, Халхгол-Буйрнуур хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 157.3-222.6 мг/л-т хэлбэлзэж байна.
Буйр нуур, Буйр-Загасны үйлдвэр хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 113.2 мг/л байна. Буйр-Загасны үйлдвэр хяналтын цэгийн усанд нитритийн азотын агууламж ХА-аас давсан бохирдолтой байна.
Хэрлэн гол, хөтөлбөрийн дагуу Хэрлэн голын хяналт шинжилгээний 1- 4-р чиглэлийн 4 цэгээс сорьц авсан. Усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 178.0-245.0 мг/л-т хэлбэлзэж байна. Хэрлэн голын 4-р чиглэлийн усан дахь Аммони, нитритийн азотын агууламж нь ХА-аас давсан бохирдолтой байна.
Улз гол, хөтөлбөрийн дагуу Улз голын Эрээнцав, Улз Баян-Уул хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Улз голын усны эрдэсжилт 339.9-773.7 мг/л-т хэлбэлзэж байна.
Нөмрөг, хөтөлбөрийн дагуу Нөмрөг голын хяналт шинжилгээний цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нөмрөг голын усны эрдэсжилт нь 196.6 мг/л хэлбэлзэж байсан байна.
Хөхнуур, Хөхнуур – 37-р зөрлөг хяналт шинжилгээний цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 637.6 мг/л бусад цэгээс их эрдэсжилттэй ба аммони азотын агууламж нь ХА-аас давсан бохирдолтой байна.
Дүгнэлт:
Дорнод аймгийн гадаргын усны 2022 оны 4 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд гол, нуурын усны эрдэсжилтийн дундаж нь 280.9 мг/л ба хамгийн их эрдэсжилттэй Улз-Эрээнцавын ус нь 773.7 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Буйр нуур загасны үйлдвэрийн ус нь 113.2 м/л-т хэлбэлзэж байлаа.
Усны чанарын үзүүлэлтийг MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулахад Буйр-Загасны үйлдвэр хяналтын цэгийн усанд нитритийн азотын агууламж ХА-аас давсан бохирдолтой байна. Хэрлэн голын 4-р чиглэлийн усан дахь Аммони, нитритийн азотын агууламж нь ХА-аас давсан бохирдолтой байна. Хөх нуур 37-р зөрлөгийн ус нь аммони азотын агууламж нь ХА-аас давсан бохирдолтой байсан ба хүлцэх агууламжаас тус тус давсан байна. Бусад гол нуурын ус нь стандартын дагуу байлаа.
ДОРНОД АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ
2022.04.29