Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Дорнод аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 9 дүгээр сарын төлөв байдал
Дорнод аймгийн гадаргын усны чанарын
2022 оны 9 дүгээр сарын төлөв байдал
Дорнод аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2022 оны 9 дүгээр сард Халх гол- Сүмбэр дээд, доод цэг, Халхгол-Баянхошуу, Халх гол- Буйр нуур, Буйр нуур- Загасны үйлдвэр, Хэрлэн голын 1, 2, 3, 4-р чиглэл зэрэг хяналт шинжилгээний 11 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. 2022 оны 9 дүгээр сард хийсэн Дорнод аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Халх гол, Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод, Баянхошуу, Халхгол-Буйрнуур хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 182.1-209.4 мг/л байна.
Буйр нуур, Буйр-Загасны үйлдвэр хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 214.8 мг/л байна.
Хэрлэн гол, хөтөлбөрийн дагуу Хэрлэн голын хяналт шинжилгээний 1- 4-р чиглэлийн 4 цэгээс сорьц авсан. Усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 160.3-281.9 мг/л-т хэлбэлзэж байна.
Улз гол, хөтөлбөрийн дагуу Улз голын Баян-Уул, Эрээнцавын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.Улз голын усны эрдэсжилт 435.7-551.4 мг/л хэлбэлзэж байна.
Дүгнэлт:
Дорнод аймгийн гадаргын усны 2022 оны 9 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд гол, нуурын усны эрдэсжилтийн дундаж нь 257.4 мг/л ба хамгийн бага эрдэсжилттэй нь Хэрлэн-1 голын ус нь 160.3 м/л-т хэлбэлзэж байлаа. Усны чанарын үзүүлэлтийг MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулахад гол нуурын ус нь стандартын дагуу байлаа.
ДОРНОД АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ
2022.09.30