Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > 2019 оны 02 дугаар сарын 2 дугаар 10 хоногийн мөсний зузааны мэдээ

2019 оны 02 дугаар сарын 2 дугаар 10 хоногийн мөсний зузааны мэдээ

Шинэчлэгдсэн: 2019-06-26 02:49:03

Хэрлэн голын мөсний зузаан Чойбалсан хот орчимд 103 см, зарим газраар ёроолдож хөлдсөн, Халх голын мөсний зузаан Халхгол сум, Ялалт баг орчмоор 94-110 см, Улзын гол Баян-Уул суманд 112 см, Дашбалбар суманд 26 см, Эрээнцав суманд 34 см-тэй ёроолдоо хүртэл хөлдсөн байна. Буйр нуурын мөсний зузаан 104 см, Хөх нуурын мөсний зузаан 128 см битүү мөсөн бүрхүүлтэй байна.

2018 оны мөн үетэй харьцуулахад Буйр нуур 60 см-ээр, Халх гол 22 см-ээр, Хөхнуур 3 см-ээр бага байгаа бол Хэрлэн гол 27 см-ээр их байна. Гол нууруудын мөсний зузаан өмнөх 10 хоногоос 1-6 см-ээр зузаарсан байна.

Гол, нуурууд

Мөсний зузаан, см

Мөсний зузааны өөрчлөлт

/2018 оны мөн үетэй харьцуулахад/

Мөсний зузааны өөрчлөлт

 

/ Өмнөх 10 хоногтой харьцуулсан /

2018 оны 2 дугаар сарын 21-ний байдлаар

2019 оны 2 дугаар сарын 21-ний байдлаар

1

Хэрлэн

76

103

+27

+3

2

Халх

/Халхгол сум/

132

110

-22

+3

3

Буйр

164

104

-60

+6

4

Хөхнуур

131

128

-3

+1

 

Ус судлалын Чойбалсан өртөө