Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > 8-р сарын 3-р 10 хоногийн усны түвшний тойм мэдээ

8-р сарын 3-р 10 хоногийн усны түвшний тойм мэдээ

Шинэчлэгдсэн: 2024-04-26 02:26:29

Голуудын усны түвшинг өмнөх оны мөн үетэй харьцуулахад Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Халх голын сумын орчмоор 90 см, Ялалт баг орчмоор 81 см, Буйр нуур 90 см, Хэнтий нуруунаас эхтэй Улз гол Чулуунхороот сум орчмоор 49 см, Хөх нуур 4 см-ээр тус тус их, Хэрлэн гол Чойбалсан хот орчмоор 31 см, Улз гол Баян уул сум орчмоор 36 см, Дашбалбар сум орчмоор 33 см-ээр тус тус бага байна.

Мөн олон жилийн дундаж түвшинтэй харьцуулахад Хэрлэн гол 27 см, Халх гол 104-130 см, Улз гол 40-60 сантиметрээр тус тус их байна.

2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар Улз гол Чулуунхороот сум орчмоор үерийн түвшинг 70 см, Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг 20 сантиметрээр давж үертэй байна.