Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > Гадаргын усны 9 дүгээр сарын 1 дүгээр 10 хоногийн тойм мэдээ

Гадаргын усны 9 дүгээр сарын 1 дүгээр 10 хоногийн тойм мэдээ

Шинэчлэгдсэн: 2024-04-18 23:08:41

Гол, нууруудын усны түвшинг өмнөх 10 хоногтой харьцуулахад Халх гол уртын дагууд     14 -17 см, Буйр нуур 6 см, Хөх нуур 11 см, Улз гол Баян уул, Дашбалбар сумын орчмоор 2-6 см, Хэрлэн гол Чойбалсан хот орчмоор 15 см тус тус нэмэгдэж, Улз гол Чулуунхороот сум орчмоор 16 см буурсан байна.

Олон жилийн дундаж түвшинтэй харьцуулахад Халх гол уртын дагууд 117-134 см, Хэрлэн гол 42 см, Улз гол Дашбалбар, Чулуунхороот сумдын нутгаар 49-98 см их устай байна.

Мөн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Хэрлэн гол 10 см, Улз гол Чулуунхороот сум орчмоор ҮЕРИЙН ТҮВШИНГ 58 см, Халх гол Ялалт баг орчмоор ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНГ 33 см даван хүчтэй үерлэсээр байна.