Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ

Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ

Шинэчлэгдсэн: 2024-04-18 04:16:45

2022 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар Дорнод аймгийн томоохон голууд болох Хэрлэн гол Чойбалсан хот орчмоор олон жилийн дундаж түвшинг 22 см, Халх гол Ялалт баг орчмоор үерийн түвшинг 16 см, Улз  гол Чулуунхороот сум орчмоор 25 см, Дашбалбар сум орчмоор үерийн аюултай түвшинг 7 сантиметрээр даван хүчтэй үерлэж байна.

Иймд дээрх голууд болон голын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуй нэгж байгууллага, аялал зугаалгаар явж буй иргэдийг  үер усны аюулаас сэрэмжтэй байхыг  ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ байна.