Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ:

2019 оны 8 дугаар сарын 28- ны байдлаар Хэрлэн голын усны түвшин 198 см буюу олон жилийн дундаж түвшинг 64 см-ээр,  үерийн түвшинг 20 см-ээр  давж үерлээд байгаа ба цаг уурын хэмжилтийн цэгт хамгийн их  гүн 3,00 метр хүрээд байна.Халх голын усны түвшин 270 см буюу олон жилийн дундаж түвшинг 32 см-ээр даван   үерийн түвшинд дөхөж ирээд байна.                                                                          

 Иймд тус голуудын сав дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуй нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй ард иргэдийг үер усны аюулаас  сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.