Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ:

2019 оны 8 дугаар сарын 21 ны байдлаар Хэрлэн голын усны түвшин 190 см буюу олон жилийн дундаж түвшинг 55 см-ээр,  үерийн түвшинг 12 см-ээр  давж үерлээд байгаа ба цаг уурын хэмжилтийн цэгт усны гүн 2.82 метрт хүрээд байна. Иймд тус голын сав дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуй нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй ард иргэдийг үер усны аюулаас  сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.