Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2019-09-14 23:42:27

/2019 оны 09 дүгээр сарын 1-10-ны байдлаар/

Агаарын  температур:

 Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 14,8...19,2 градус буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 3.2...5.2  градусаар дулаан байв. Агаарт үнэмлэхүй их температур 28...34 градус дулаан, үнэмлэхүй бага температур 2...4 градус дулаан байна.

            

Хөрсний гадаргын температур:

Хөрсний гадаргын дундаж температур 18,0...25,0 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 49...56 градус дулаан байлаа.

Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0,0...20,5 мм хур тунадас орсон ба Баян-Уул сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу,  бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.

Салхи шуурга:   Салхины хамгийн их хурд нийт нутгаар 8-16 м/сек байсан ба 10 м/с-ээс дээш салхитай өдөр 2-5 өдөр ажиглагджээ.

Хөрсний чийг: Дорнод аймгийн хувьд Баян-уул, Хэрлэн, Халхгол суманд хөрсний чийгийн ажиглалтыг хийсэн.

Сумын нэр

Хөрсний чийг авсан талбай

Хөрсний чийгийн гүн / см/

Нөөц чийг /мм/

Tайлбар

0-20 см

0-50 см

0-100 см

 

 

1

Хэрлэн

/Чойбалсан хот /

Хадлан бэлчээр

6

20

-

Хангалтгүй

 

Төмс

10

24

67

Хангалтгүй

 

2

Баян-Уул

Хадлан бэлчээр

7

12

28

Хангалтгүй

 

Төмс

15

29

52

Хангалтгүй

 

3

Халхгол

Хадлан бэлчээр

11

33

91

Хангалтгүй

 

Үр тариа

25

63

114

 Хангалттай-хэвийн

 

Дорнод аймаг УЦУОШТөв