Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2020-05-25 02:53:00

/2020 оны 05 дугаар сарын 01-10-ны байдлаар/

Агаарын  температур:

         Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 10,6...14,7 градус буюу нийт сумдын нутгаар олон жилийн дунджаас 2,6...4,5 градусаар дулаан байв. /Зураг.1/

Агаарт үнэмлэхүй их температур 24,0...31,0 градус, үнэмлэхүй бага температур 2,0…-5,0 градус хүйтэн байна.

           

Хөрсний гадаргын температур:

Хөрсний гадаргын дундаж температур 13.0...20.0 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 47,0...50,0 градус дулаан байлаа.

Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0,0...18,0 мм хур тунадас орсон ба Матад, Халхгол, Баян-Уул сумдын нутгаар олон жилийн дунджаас их, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.

Салхи шуурга:

Салхины хамгийн их хурд нийт нутгаар 12-22 м/сек байсан ба Чойбалсан, Дашбалбар, Матад, Баян-Уул сумдын нутгаар 20-22 м/с, бусад сумдын нутгаар 12-17 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 2-9 өдөр ажиглагджээ.

Хөрсний чийг: Дорнод аймгийн хувьд Баян-уул, Хэрлэн, Халхгол суманд хөрсний чийгийн явуул судалгааны ажиглалтыг хийсэн.

Сумын нэр

Хөрсний чийг авсан талбай

Хөрсний чийгийн гүн / см/

Нөөц чийг /мм/

Tайлбар

0-20 см

0-50 см

0-100 см

 

 

1

Хэрлэн

/Чойбалсан хот /

Хадлан бэлчээр

4

9

-

Хангалтгүй

 

Төмс

3

9

44

Хангалтгүй

 

2

Баян-Уул

Хадлан бэлчээр

4

11

25

Хангалтгүй

 

Төмс

7

21

45

Хангалтгүй

 

3

Халхгол

Хадлан бэлчээр

1

9

-

0-50 см-т хангалтгүй, 100 см-т хэвийн

 

Буудай

25

53

110

 

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд Дашбалбар, Цагаан-Овоо, Чулуунхороот сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх ажил явагдаж байна.

Дорнод аймаг УЦУОШТөв