Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2020-10-20 20:58:49

/2020 оны 09 дүгээр сарын 21-30-ны байдлаар/

Агаарын  температур:

         Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 8.3...10.8 градус буюу Чойбалсан хот, Дашбалбар, Матад, Гурванзагал, Хэрлэн сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 1.2...2.4 градусаар дулаан  байв. /Зураг.1/

Агаарт үнэмлэхүй их температур 18...26 градус, үнэмлэхүй бага температур -2.0…-6.0 градус хүйтэн байна.

                

Хөрсний гадаргын температур:

Хөрсний гадаргын дундаж температур 9...15 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 33...39 градус үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -3...-6.0 градус байлаа.

Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...14.6 мм хур тунадас орсон ба Баян-Уул, Сэргэлэн сумдын нутгаар олон жилийн дунджаас их, Цагаан-Овоо сумын нутгаар дунджийн орчим бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон. Матад сумын нутгаар хур тунадас ороогүй байна. /Зураг 2./

   

                    Салхи шуурга:

Салхины хамгийн их хурд нийт нутгаар 7-20 м/сек байсан ба Чойбалсан хот, Матад, Халхгол сумдын нутгаар 16-20 м/с бусад сумдын нутгаар 7-14 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-6 өдөр ажиглагджээ.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: ХАА-н үйлдвэрлэлд хадлан тэжээл бэлтгэх, мал оторлох ажил явагдаж байна.

Дорнод аймаг УЦУОШТөв

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2020-2021 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2020-09-01 1970-01-01 21