Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2020-01-19 14:22:41

/2020 оны 01 дүгээр сарын 01-10-ны байдлаар/

Агаарын  температур:

         Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -10,8...-20,7 градус буюу нийт сумдын нутгаар олон жилийн дунджаас 3,4...7,8 градусаар дулаан байв. /Зураг.1/

Агаарт үнэмлэхүй их температур 1,0...9,0 градус хүйтэн, үнэмлэхүй бага температур 25,0...33,0 градус хүйтэн байна.

           

Хөрсний гадаргын температур:

Хөрсний гадаргын дундаж температур 12...20 градус хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь 1,0...8,0 градус хүйтэн байлаа.

Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0,0...3,4 мм хур тунадас орсон ба Халхгол, Баян-Уул сумдын нутгаар олон жилийн дунджаас их, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон. Чойбалсан суманд хур тунадас ороогүй байна. /Зураг.2/

Салхи шуурга:

Салхины хамгийн их хурд нийт нутгаар 5-15 м/сек байсан ба Чойбалсан хот, Дашбалбар, Матад, Баяндун, Баянтүмэн сумдын нутгаар 10-15 м/с, бусад сумдын нутгаар 5-8 м/с байна. 10м/с-ээс дээш салхитай өдөр 1-4 өдөр ажиглагджээ.

 

Цасан бүрхүүл:

Сумдууд

Цасан бүрхүүлийн дундаж зузаан /см/

Цасны дундаж нягт /г/см3

бүрхэц /баллаар/

Засгын газрын 286-р тогтоол

1

Чойбалсан хот

6

0.15

10

Хэвийн

2

Дашбалбар

 

 

 

Хэвийн

3

Матад

6

 

10

Хэвийн

4

Халхгол сумын төв

15

0.21

10

Цагаанаар зудархуу

5

Баян-Уул

5

0.09

10

Хэвийн

6

Баяндун

0

 

 

Хэвийн

7

Баянтүмэн

5

0.15

8

Хэвийн

8

Булган

6

0.16

10

Хэвийн

9

Гурванзагал

3

 

10

Хэвийн

10

Сэргэлэн

2

 

10

Хэвийн

11

Халхгол Ялалт баг

6

0.09

10

Хэвийн

12

Хэрлэн

2

 

10

Хэвийн

13

Хөлөнбуйр

6

0.21

10

Хэвийн

14

Цагаан-Овоо

7

0.13

10

Хэвийн

15

Чулуунхороот

2

 

10

Хэвийн

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд Дашбалбар, Баян-Уул, Цагаан-Овоо сумдын нутгаар хужир шүү бэлтгэх, Дашбалбар, Халхгол, Баян-Уул, Чулуунхороот сумдын нутгаар мал оторлох ажил явагдаж байна.

Дорнод аймаг УЦУОШТөв