Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020-2021 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

Шинэчлэгдсэн: 2020-10-22 01:07:39

2020-2021 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

83% нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)

12% нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)

3% нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)

1% нь 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)

1% нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.

Өөрөөр хэлбэл нийт нутгийн 90 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой буюу бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар байна. Харин нутгийн 5 гаруй хувь буюу Дашбалбар сумын Чух баг, Чойбалсан сумын Хулстай багийн зарим хэсгээр бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, Гурванзагал сумын сүмийн булаг баг даац 3-5 дахин хэтэрсэн, Баян-Уул сумын бэрх багийн зарим хэсгээр даац олон дахин хэтэрсэн байна. Энэ зун нийт нутгаар бороо хур ихтэй, зуншлага сайхан байсан ч бэлчээрийн даац хэтэрч гарсан сум, багууд малын тоо ихтэй байгаатай холбоотой. 

Мөн энэ жил монгол улсын хэмжээнд бэлчээрийн даац 50 орчим хувьд хэтэрч гарлаа. Даац олон дахин хэтэрч гарсан нутгийн хэмжээ 20 (18.3) шахам хувь байна.

Өвөл-хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан сум, багийн нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр эртнээс анхаарч, мал өвөлжилт хаваржилтанд одооноос эхлэн бэлтгэх нь зүйтэй.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2020 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ 2016-10-06 1970-01-01 616