Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ АРАВДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2021 оны 10 дугаар сарын 21-31-ний байдлаар/
Агаарын температур Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 0.4...4.4 градус буюу нийт сумдын нутгаар олон жилийн дунджаас 3.9...6.6 градусаар дулаан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 13...18 градус дулаан, үнэмлэхүй бага температур -8…-16 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: дундаж температур 1...7 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 20...30 градус дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -10...-16 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар хур тунадас ороогүй.
Салхи шуурга: Салхины хамгийн их хурд нийт нутгаар 10-18 м/сек байсан ба Дашбалбар, Халхгол сумдын нутгаар 17-18 м/с, бусад сумдын нутгаар 10-14 м/сек байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-4 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Баян-Уул, Цагаан-Овоо,Чулуунхороот сумдад мал оторлох, Матад суманд мал хээлтүүлэг, Баян-Уул суманд хужир шүү бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв