Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ХОЕРДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2021 оны 11 дүгээр сарын 11-20-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -3.6...-6.7 градус буюу нийт сумдын нутгаар олон жилийн дунджаас -9.1...-12.1 градусаар хүйтэн байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 6...8 градус дулаан, үнэмлэхүй бага температур -14…-21 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур -2...-9 градус, үнэмлэхүй их /халуун/ нь 10...18 градус дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -16...-23 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Матад,Сэргэлэн сумдын нутгаар хур тунадас ороогүй. Бусад сумдын нутгаар 0.0...1.8 мм хур тунадастай, 1-3 өдөр орсон ба олон жилийн дундаас бага хур тунадастай байлаа. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 10-22 м/сек байсан ба , Баян-Уул, Дашбалбар, Матад, Хэрлэн, Халхгол сумын төв сумдын нутгаар 16-22 м/с, бусад сумдын нутгаар 10-14 м/сек байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-6 өдөр ажиглагджээ.
Цасан бүрхүүл:
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Цагаан-Овоо,Чулуунхороот суманд мал оторлох, Баянтүмэн, Баян-Уул, Дашбалбар, Матад, Хэрлэн суманд мал хээлтүүлэг, Баян-Уул суманд хужир шүү бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв