Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2021 оны 12 дугаар сарын 21-31-ний байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 16.1...25.5 хэм хүйтэн буюу нийт сумдын нутгаар олон жилийн дундажаас 0.1...3.5 хэм хүйтэн байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 5...13 хэм хүйтэн, үнэмлэхүй бага температур 27…40 хэм хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур 12...26 хэм хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь 1 хэм дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь 29...40 хэм хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...1.1 мм хур тунадастай, 1-2 өдөр орсон. Баяндун, Баян-Уул, Чойбалсан, Хэрлэн, Гурванзагал, Цагаан-овоо сумдын нутгаар олон жилийн дундажаас бага, Дашбалбар сумын нутгаар олон жилийн дундаж орчим хур тунадас орсон байна. Бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 6-12 м/сек байна. Баяндун, Баян-Уул, Чойбалсан, Дашбалбар, Матад, Сэргэлэн, Халхгол,Чулуунхороот сумын нутгаар 10-12 м/с, бусад сумдын нутгаар 6-9 м/сек байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-4 өдөр ажиглагджээ.
Цасан бүрхүүл:
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Гурванзагал,Чулуунхороот, Халхгол суманд мал оторлох, Баян-Уул, Дашбалбар суманд хужир шүү бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв