Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2021 оны 12 дугаар сарын 1-10-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 4.6...8.8 градус хүйтэн буюу нийт сумдын нутгаар олон жилийн дунджаас 8.4...11.4 градусаар дулаан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 1...3 градус дулаан, үнэмлэхүй бага температур 16…26 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур 6...11 градус хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь 0...8 градус дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь 16...26 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...2.2 мм хур тунадастай, 1-3 өдөр орсон ба Халхгол сумын нутгаар олон жилийн дундажаас их , Баянтүмэн, Булган, Чойбалсан, Дашбалбар, Сэргэлэн, Хөлөнбуйр, Халхгол, Цагаан-овоо сумдын нутгаар олон жилийн дундажаас бага хур тунадас орсон байна. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 5-17 м/сек байсан ба Баян-Уул, Чойбалсан, Дашбалбар, Матад, Халхгол сумын нутгаар 15-17 м/с, бусад сумдын нутгаар 7-13 м/сек байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-8 өдөр ажиглагджээ.
Цасан бүрхүүл:
Сумдын Нэр |
ЦАСАН БҮРХҮҮЛ |
|
Бүрхэц, балл |
ДУНДАЖ ЗУЗААН /см/ |
|
Хэрлэн сум /Чойбалсан хот/ |
7 |
2 |
Дашбалбар |
4 |
- |
Баян-Уул |
6 |
1 |
Халхгол |
10 |
6 |
Матад |
4 |
- |
Баяндун |
цасгүй |
- |
Баянтүмэн |
8 |
1 |
Булган |
8 |
1 |
Гурванзагал |
7 |
1 |
Хөлөнбуйр |
10 |
0 |
Сэргэлэн |
8 |
1 |
Халхгол /харуул/ |
10 |
4 |
Цагаан-Овоо |
8 |
0 |
Чулуунхороот |
10 |
1 |
Хэрлэн |
4 |
0 |
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Цагаан-Овоо,Чулуунхороот суманд мал оторлох, Баянтүмэн, Баян-Уул, Матад, Хэрлэн суманд мал хээлтүүлэг, Баян-Уул суманд хужир шүү бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв