Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2021 оны 07 дугаар сарын 21-30-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 18,8...24,2 градус буюу Чойбалсан хот, Дашбалбар, Баян-Уул, Баяндун, Сэргэлэн, Цагаан-Овоо сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,3...2,1 градусаар дулаан байна. /Зураг.1/
Агаарт үнэмлэхүй их температур 30,0...36,0 градус дулаан, үнэмлэхүй бага температур 9,0…15,0 градус байна.
Хөрсний гадаргын температур:
Хөрсний гадаргын дундаж температур 24,0...32,0 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 54,0...60,0 градус дулаан байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 3,5...84,4 мм хур тунадас орсон ба Булган, Халхгол Ялалт баг, Хөлөнбуйр сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, Халхгол, Баян-Уул сумдын нутгаар дунджийн орчим бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас их хур тунадас орсон байна.
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 8-21 м/сек байсан ба Дашбалбар сум 21 м/с, Чойбалсан хот, Матад, Халхгол, Баян-Уул, Баяндун, Цагаан-Овоо сумдын нутгаар 12-16 м/с, бусад сумдын нутгаар 8-10 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-6 өдөр ажиглагджээ.
Бэлчээрийн ургамал: Дорнод аймгийн Матад сумын урд хэсгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал дунд зэрэг бусад сумдын нутгаар сайн байна. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 14-42 см байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Мал аж ахуйн үйлдвэрлэлд Дашбалбар, Баянтүмэн сумдад мал ногоолуулах, Халхгол суманд сааль сүү бэлтгэх ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв