Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2021-09-14 19:05:21

/2021 оны 09 дүгээр сарын 1-10-ны байдлаар/

Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 11.5...16.2 градус буюу Баяндун сумын нутгаар 1.4 градусаар олон жилийн дунджаас сэрүүн, бусад нутгаар дунджийн орчим байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 25...27 градус дулаан, үнэмлэхүй бага температур -0…+2 градус байв.

Хөрсний гадаргын дундаж температур 13...20 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 43...56 градус, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь 0... -2 хүйтэн, Булган, Баян-Уул суманд -1...-2 градус цочир хүйтрэлт ажиглагдсан байна.

Хур тунадас: Нийт сумдын нутгаар 11.9...35.1 мм хур тунадас 4-6 өдөр орсон бүх сумдаар олон жилийн дунджаас ахиу их хур тунадас орсон байна. /зураг-2/

Салхи шуурга: Салхины хамгийн их хурд нийт нутгаар 6-15 м/сек байсан ба Баянтүмэн, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр,Цагаан-Овоо сумдын нутгаар 6-9 м/с, бусад нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-6 өдөр ажиглагджээ.

Бэлчээрийн ургамал: Дорнод аймгийн  нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайн байна. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 20-44 см байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Нийт сумдаар хадлан тэжээл бэлтгэх,  Баян-Уул, Цагаан-Овоо, Чулуунхороот сумдад мал оторлох ажил явагдаж байна.

 

 

 

 

Дорнод аймаг УЦУОШТөв

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2021-2022 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2021-08-28 1970-01-01 105
2021 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ 2021-08-11 1970-01-01 348
2021 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ 2021-08-02 1970-01-01 410
2021 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ 2021-07-21 1970-01-01 388
2021 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ 2021-07-11 1970-01-01 373
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ 2021-07-02 1970-01-01 398
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ 2021-06-22 1970-01-01 332
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ 2021-06-11 1970-01-01 272
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ 2021-06-02 1970-01-01 261
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ 2021-05-03 1970-01-01 287