Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2021 оны 06 дугаар сарын 01-10-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 13,5...18,2 градус буюу Матад, Халхгол сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,3...1,4 градусаар хүйтэн, Чулуунхороот сум дунджаас 1,8 градусаар дулаан, бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байна. /Зураг.1/
Агаарт үнэмлэхүй их температур 27,0...31,0 градус дулаан, үнэмлэхүй бага температур 0,0…4,0 градус байна.
Хөрсний гадаргын температур:
Хөрсний гадаргын дундаж температур 19.0...25.0 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 46,0...59,0 градус дулаан байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0,0...35,5 мм хур тунадас орсон ба Баяндун сумын нутгаар олон жилийн дунджаас их, Цагаан-Овоо сумын нутгаар дунджийн орчим бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 10-18 м/сек байсан ба Чойбалсан хот, Дашбалбар, Матад, Баян-Уул, Халхгол сумдын нутгаар 15-18 м/с, бусад сумдын нутгаар 10-12 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-9 өдөр ажиглагджээ.
Бэлчээрийн ургамал: Дорнод аймгийн Матад сумын урд хэсгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал дунд зэрэг бусад сумдын нутгаар сайн байна. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 7-19 см байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Мал аж ахуйн үйлдвэрлэлд бод мал төллөх, ноос хяргах ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв