Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2021 оны 05 дугаар сарын 21-31-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 8,4...13,1 градус буюу нийт сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,9...4,6 градусаар хүйтэн байна. /Зураг.1/
Агаарт үнэмлэхүй их температур 24,0...34,0 градус дулаан, үнэмлэхүй бага температур -2,0…1,0 градус байна.
Хөрсний гадаргын температур:
Хөрсний гадаргын дундаж температур 13.0...19.0 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 44,0...54,0 градус дулаан байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 1,3...40,3 мм хур тунадас орсон ба Матад, Гурванзагал, Сэргэлэн, Халхгол Ялалт багийн нутгаар олон жилийн дунджаас бага, Дашбалбар, Халхгол, Цагаан-Овоо сумдын нутгаар дунджийн орчим бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас их хур тунадас орсон байна.
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 12-22 м/сек байсан ба Чойбалсан хот, Дашбалбар, Матад, Баян-Уул, Халхгол, Булган сумдын нутгаар 17-22 м/с, бусад сумдын нутгаар 12-15 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-10 өдөр ажиглагджээ.
Бэлчээрийн ургамал: Дорнод аймгийн нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайн байгаа ба ургамлын дундаж өндөр 6-13 см байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Газар тариалагийн үйлдвэрлэлд төмс, хүнсний ногоо тарих ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв