Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2021 оны 12 дугаар сарын 11-20-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 13.8...16.4 хэм хүйтэн буюу нийт сумдын нутгаар олон жилийн дундажаас 1.8...5.3 хэмээр дулаан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 1...7 хэм хүйтэн, үнэмлэхүй бага температур 22…30 хэм хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур 14...17 хэм хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь 0...3 хэм дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь 23...29 хэм хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...2.3 мм хур тунадастай, 1-3 өдөр орсон. Булган, Хөлөнбуйр сумын нутгаар олон жилийн дундажаас их , Баянтүмэн, Чойбалсан, Сэргэлэн, Хэрлэн, Халхгол, Цагаан-овоо, Чулуунхороот сумдын нутгаар олон жилийн дундажаас бага хур тунадас орсон байна. Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Гурванзагал сумдын нутгаар хур тунадас ороогүй. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 5-18 м/сек байсан ба Баян-Уул, Чойбалсан, Дашбалбар, Матад, Баян-Уул сумын нутгаар 15-18 м/с, бусад сумдын нутгаар 7-14 м/сек байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-7 өдөр ажиглагджээ.
Цасан бүрхүүл:
Сумдын Нэр |
ЦАСАН БҮРХҮҮЛ |
||
Бүрхэц, балл |
ДУНДАЖ ЗУЗААН /см/ |
НЯГТ |
|
Хэрлэн сум /Чойбалсан хот/ |
8 |
2 |
- |
Дашбалбар |
4 |
0 |
- |
Баян-Уул |
цасгүй |
|
- |
Халхгол |
10 |
6 |
0,12 |
Матад |
5 |
1 |
- |
Баяндун |
цасгүй |
- |
- |
Баянтүмэн |
9 |
1 |
- |
Булган |
10 |
2 |
- |
Гурванзагал |
7 |
1 |
- |
Хөлөнбуйр |
10 |
0 |
- |
Сэргэлэн |
4 |
0 |
- |
Халхгол /харуул/ |
10 |
3 |
- |
Цагаан-Овоо |
8 |
0 |
- |
Чулуунхороот |
8 |
0 |
- |
Хэрлэн |
10 |
0 |
- |
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Гурванзагал,Чулуунхороот суманд мал оторлох, Баянтүмэн, Чойбалсан, Баян-Уул суманд хужир шүү бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв