Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2022 оны 3 дугаар сарын 21-31-ний байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 0.8...4.6 хэм хүйтэн буюу Чойбалсан хот, Баяндун, Сэргэлэн сумын нутгаар олон жилийн дундажаас 0.2...0.6 хэм хүйтэн, бусад сумдын нутгаар 0.2...4.6 хэм дулаан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 5...10 хэм дулаан, үнэмлэхүй бага температур 13…16 хэм хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур 1...3 хэм хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь 9...28 хэм дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь 12...18 хэм хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.1...9.6 мм хур тунадастай, 1-4 өдөр орсон. Баянтүмэн, Булган, Халхгол сумын төв, Чойбалсан хот, Халхгол Ялалт багаар, Сэргэлэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдаар олон жилийн дундажаас их , бусад сумдын нутгаар олон жилийн дундажаас бага хур тунадас орсон байна. Дашбалбар, Чулуунхороот сумын нутгаар хур тунадас ороогүй. /зураг-2/
Салхи шуурга: Салхины хамгийн их хурд нийт нутгаар 8-22 м/сек байна. Баяндун, Баян-Уул, Чойбалсан хот, Дашбалбар, Матад, Халхгол сумын төв, Халхгол Ялалтын баг, Хэрлэн, Гурванзагал, Чулуунхороот сумын нутгаар 10-22 м/с, бусад сумдын нутгаар 8-9 м/сек байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-6 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар бог, бод мал төллөх, ямааны ноолуур самнах, Гурванзагал суманд мал оторлох, Булган, Дашбалбар, Гурванзагал суманд нэмэгдэл тэжээл өгөх, Баян-Уул суманд хужир шүү бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв