Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2022 оны 3 дугаар сарын 11-20-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 5.2...10.2 хэм хүйтэн буюу Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Матад, Гурванзагал сумын нутгаар олон жилийн дундажаас 0.2...2.1 хэм хүйтэн, бусад сумдын нутгаар 0.4...2.9 хэм дулаан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 2...6 хэм дулаан, үнэмлэхүй бага температур 18…25 хэм хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур 4...10 хэм хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь 9...20 хэм дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь 19...32 хэм хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...4.7 мм хур тунадастай, 1-4 өдөр орсон. Баян-Уул, Дашбалбар, Гурванзагал, Сэргэлэн, Халхгол, Хэрлэн, Цагаан-Овоо сумдаар олон жилийн дундажаас их , бусад сумдын нутгаар олон жилийн дундажаас бага хур тунадас орсон байна. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 6-19 м/сек байна. Баяндун, Баян-Уул, Чойбалсан, Дашбалбар, Матад, Халхгол, Хэрлэн, Гурванзагал, Чулуунхороот сумын нутгаар 10-19 м/с, бусад сумдын нутгаар 6-8 м/сек байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-6 өдөр ажиглагджээ.
Цасан бүрхүүл:
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар бог, бод мал төллөх, ямааны ноолуур самнах, Гурванзагал суманд мал оторлох, Булган, Дашбалбар, Гурванзагал суманд нэмэгдэл тэжээл өгөх, Баян-Уул суманд хужир шүү бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв