Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2022 оны 06 дугаар сарын 21-30-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 18.2...24.2 хэм дулаан буюу нийт сумдын нутгаар олон жилийн дундажаас 1.6...3.5 хэм дулаан, Баян-Уул сумын нутгаар олон жилийн дундаж орчим байна. Агаарт үнэмлэхүй их температур 31...36 хэм дулаан байна. /Зураг-1/
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур 21...35 хэм дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 55...66 хэм дулаан байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.3...51.1 мм хур тунадастай, 1-6 өдөр орсон. Матад, Халхгол Ялалт баг, Цагаан-овоо сумдын нутгаар олон жилийн дундажаас их, бусад сумдын нутгаар олон жилийн дундажаас бага хур тунадас орсон байна. /Зураг-2/
Салхи : Салхины хамгийн их хурд нийт нутгаар 7-28 м/сек байна. Чойбалсан хот, Халхгол сумын төв, Матад суманд 15-28 м/сек, бусад сумдын нутгаар 7-14 м/с хүрч салхилсан. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-8 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Нийт сумдаар хонины ноос хяргах, Баян-Уул, Баянтүмэн, Дашбалбар, Халхгол Ялалт баг, Матад сумдад бод мал төллөх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв