Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2022 оны 06 дугаар сарын 1-10-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 13.4...19.7 хэм дулаан буюу Булган, Халхгол Ялалт баг, Цагаан-овоо сумдын нутгаар олон жилийн дундажаас 1.2...1.8 хэм дулаан, бусад сумдын нутгаар олон жилийн дундаж орчим байна. Агаарт үнэмлэхүй их температур 23...29 хэм дулаан байна. /Зураг-1/
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур 18...24 хэм дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 45...61 хэм дулаан байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.9...39.5 мм хур тунадастай, 2-7 өдөр орсон. Матад, Халхгол, Халхгол Ялалт баг, Чулуунхороот сумдын нутгаар олон жилийн дундажаас бага, бусад сумдын нутгаар олон жилийн дундажаас их хур тунадас орсон байна. /Зураг-2/
Салхи : Салхины хамгийн их хурд нийт нутгаар 9-21 м/сек байна. Баян-Уул, Халхгол суманд 16-21 м/сек, бусад сумдын нутгаар 8-14 м/с хүрч салхилсан. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-8 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Баян-Уул, Баянтүмэн, Дашбалбар, Халхгол Ялалт баг , Матад, Гурванзагал сумдад бод мал төллөх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв