Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2022 оны 05 дугаар сарын 1-10-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 9.0...12.8 хэм дулаан буюу нийт сумын нутгаар олон жилийн дундажаас 1.2...3.5 хэм дулаан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 27...30 хэм дулаан, үнэмлэхүй бага температур 2…6 хэм хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур 13...16 хэм дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 40...55 хэм дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь 4...9 хэм хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...4.3 мм хур тунадастай, 1-3 өдөр орсон. Халхгол сумын төвд олон жилийн дундаж орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дундажаас бага хур тунадас орсон байна. Гурванзагал, Сэргэлэн, Хэрлэн, Халхгол Ялалт баг, Хөлөнбуйр сумдын нутгаар хур тунадас ороогүй. /зураг-2/
Салхи :
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 12-24 м/сек хүрсэн байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 2-10 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд:
Дашбалбар, Халхгол, Гурванзагал, Сэргэлэн, Хөлөнбуйр, Цагаан-овоо сумдад бог, бод мал төллөх, Гурванзагал суманд мал оторлох, Баян-Уул, Дашбалбар, Гурванзагал суманд нэмэгдэл тэжээл өгөх, Баян-Уул, Дашбалбар суманд мал хөнгөлөх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв