Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2022 оны 02 дугаар сарын 1-10-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 12.5..20.0 хэм хүйтэн буюу нийт нутгаар олон жилийн дундажаас 1.1...5.8 хэм дулаан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 1...5 хэм хүйтэн, үнэмлэхүй бага температур 22…32 хэм хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур 14...21 хэм хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь 0-6 хэм дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь 25...33 хэм хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...3.2 мм хур тунадастай, 1-2 өдөр орсон. Баяндун сум, Халхгол сумын төв, Халхгол Ялалт багт олон жилийн дундажаас бага, бусад сумдын нутгаар олон жилийн дундажаас их хур тунадас орсон байна. Матад, Чулуунхороот суманд хур тунадас ороогүй. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 6-13 м/сек байна. Баяндун, Баян-Уул, Чойбалсан, Дашбалбар, Гурванзагал, Халхгол, Чулуунхороот сумын нутгаар 10-13 м/с, бусад сумдын нутгаар 6-9 м/сек байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-4 өдөр ажиглагджээ.
Цасан бүрхүүл:
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Гурванзагал, Дашбалбар суманд мал оторлох, Баян-Уул ,суманд хужир шүү бэлтгэх, Булган, Дашбалбар суманд малд нэмэгдэл тэжээл өгөх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв