Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -0.2...2.7 градус буюу Хөлөнбуйр сум олон жилийн дунджийн орчим% бусад нутгаар олон жилийн дунджаас бага буюу хүйтэн байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 12.5...21.7 градус дулаан, үнэмлэхүй бага температур 6.0…13.3 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур:
Хөрсний гадаргын дундаж температур 0.1...5.5 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 19...38 градус дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь 1.2...11 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Ихэнх сумдын нутгаар 0.0...1.4 мм хур тунадас 1-3 өдөр орсон ба Хөлөнбуйр, Ялалт баг, Хөлөнбуйр сумдын нутгаар хур тунадас ороогүй, бусад сумдаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 8-17 м/сек байсан ба Баянтүмэн, Булган, Сэргэлэн, Ялалт баг, Хөлөнбуйр, Чойбалсан, Цагаан-Овоо, Эрээнцав, Баян-Уул сумдын нутгаар 8-12м/с, бусад сумдын нутгаар 14-17м/с байна. Булган, Сэргэлэн, Хөлөнбуйр, Чойбалсан сумдын нутгаас бусад нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-8 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Баянтүмэн, Чойбалсан сумдад хадлах бэлтгэх, Дашбалбар, Баян-Уул, Эрээнцав сумдад мал оторлох, Дашбалбар, Баян-Уул, Булган, Гурванзагал суманд сүү сааль бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв