Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


2022 оны 1 дүгээр сарын 1-10-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 12.4...19.8 хэм хүйтэн буюу нийт сумдын нутгаар олон жилийн дундажаас 3.9...8.2 хэм дулаан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 0...8 хэм хүйтэн, үнэмлэхүй бага температур 22…28 хэм хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур 14...21 хэм хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь 1...3 хэм дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь 26...31 хэм хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...0.5 мм хур тунадастай, 1-3 өдөр орсон. Чойбалсан хотод олон жилийн дундаж орчим , бусад сумдын нутгаар олон жилийн дундажаас бага хур тунадас орсон байна. Баяндун суманд хур тунадас ороогүй. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 6-14 м/сек байна. .Баяндун, Баян-Уул, Чойбалсан, Дашбалбар, Матад, Халхгол,Чулуунхороот сумын нутгаар 10-14 м/с, бусад сумдын нутгаар 6-9 м/сек байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-4 өдөр ажиглагджээ.
Цасан бүрхүүл:
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Гурванзагал суманд мал оторлох, Баян-Уул, Дашбалбар суманд хужир шүү бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв