Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2022 оны 1 дүгээр сарын 11-20-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 15.9...24.4 хэм хүйтэн буюу Халгол сумын нутгаар олон жилийн дундажаас 0.2 хэм хүйтэн, бусад сумдын нутгаар 1.2...5.0 хэм дулаан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 8...11 хэм хүйтэн, үнэмлэхүй бага температур 24…39 хэм хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур 16...25 хэм хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь 0 хэм дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь 26...39 хэм хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...2.6 мм хур тунадастай, 1-5 өдөр орсон. Баян-Уул сум олон жилийн дундажаас их , бусад сумдын нутгаар олон жилийн дундажаас бага хур тунадас орсон байна. Булган, Сэргэлэн, Хэрлэн суманд хур тунадас ороогүй. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 6-14 м/сек байна. Баяндун, Баян-Уул, Чойбалсан, Дашбалбар, Гурванзагал, Халхгол,Чулуунхороот сумын нутгаар 10-14 м/с, бусад сумдын нутгаар 6-9 м/сек байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-4 өдөр ажиглагджээ.
Цасан бүрхүүл:
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Гурванзагал суманд мал оторлох, Баян-Уул суманд хужир шүү бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв