Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2022 оны 11 дүгээр сарын 1-10-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -2.3...-6.0 градус буюу Дашбалбар, Булган, Сэргэлэн сумдаар олон жилийн дундажийн орчим, бусад сумдаар олон жилийн дундажаас хүйтэн байсан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 2...12 градус дулаан, үнэмлэхүй бага температур -11…-22 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур -3...-8 градус, үнэмлэхүй их /халуун/ нь 3...18 градус дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -12...-21 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Дашбалбар, Баяндун, Гурванзагал, Халхгол, Эрээнцав сумдын нутгаар 0.0...1.7 мм хур тунадас 1 өдөр орсон ба Дашбалбар сумын нутгаар олон жилийн дундажийн орчим, бусад сумдаар олон жилийн дунджаас бага. /зураг-2/ Бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй байна.
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 5-14 м/сек байсан ба Чойбалсан хот, Дашбалбар, Матад, Халхгол, Баян-Уул, Чулуунхороот, Баяндун сумдын нутгаар 10-14 м/с, бусад сумдын нутгаар 5-9 м/сек байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-7 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Баян-Уул, Матад, Дашбалбар, Чулуунхороот сумдад мал оторлох, Баян-Уул суманд мал хээлтүүлэг, Баян-Уул суманд сүү сааль бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв