Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2022 оны 12 дугаар сарын 21-31-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -15.6...-25.9 градус хүйтэн буюу Чойбалсан хот, Матад, Халхголын сав нутгаар олон жилийн дунджаас 2.0...4.0 градусаар хүйтэн, Сэргэлэн сумын нутгаар дунджаас 2.0 градусаар дулаан, бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байна. /Зураг.1/
Агаарт үнэмлэхүй их температур 4...14 градус хүйтэн, үнэмлэхүй бага температур -25.0…-40.0 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур:
Хөрсний гадаргын дундаж температур -17...-28 градус хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь +1...-13 градус хүйтэн, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -29...39 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0....10.0 мм хур тунадас орсон ба Халхгол, Гурванзагал, Чулуунхороот сумдын нутгаар олон жилийн дунджаас бага Матад, Дашбалбар сумдын нутгаар дунджийн орчим бусад нутгаар олон жилийн дунджаас их хур тунадас орсон байна. Халхголын Ялалт багт хур тунадас ороогүй байна. /Зураг 2./
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 5-17 м/сек байсан ба Чойбалсан хот, Дашбалбар, Матад, сумдын нутгаар 12-17 м/с бусад сумдын нутгаар 5-10 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-4 өдөр ажиглагджээ.
Цасан бүрхүүл:
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд Баян-Уул, Дашбалбар сумдын нутгаар мал оторлох, Дашбалбар, Баянтүмэн, Булган сумдын нутгаар малд тэжээл бэлтгэх ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв
2023.01.02