Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2022 оны 12 дугаар сарын 01-10-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -13,2...-18,2 градус буюу Матад сум олон жилийн дундажийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дундажаас дулаан байна. /Зураг.1/
Агаарт үнэмлэхүй дулаан температур -4,0...-8,0 градус, үнэмлэхүй бага/хүйтэн/ температур -24...-30 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур:
Хөрсний гадаргын дундаж температур -13...-19 градус, үнэмлэхүй их /халуун/ нь 0,0...-9,0 градус, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -26...-33 градус байлаа.
Хур тунадас: Баяндун, Цагаан-Овоо сумдын нутгаар 0,0мм хур тунадас орсон ба олон жилийн дундажаас бага, бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй байна.
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд Чойбалсан хот, Дашбалбар, Матад, Баян-Уул, Баяндун сумдын нутгаар 16-22 м/сек, бусад сумдын нутгаар 9-12 м/сек байсан ба 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-10 өдөр ажиглагджээ.
Цасан бүрхүүл:
Мал аж ахуйн үйлдвэрлэлд: Дашбалбар, Баян-Уул, Чулуунхороот сумдын нутгаар мал оторлох, Баян-Уул, Дашбалбар, Булган сумдад мал хээлтүүлэг, Баянтүмэн суманд хужир шүү бэлтгэх ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв