Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2022 оны 09 дүгээр сарын 11-20-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 10.8...16.6 градус буюу нийт сумдын нутгаар олон жилийн дунджаас 1.3...5.4 градусаар дулаан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 30.1...32.2 градус дулаан, үнэмлэхүй бага температур -2.5…+2.7 градус байна.
Хөрсний гадаргын температур:
Хөрсний гадаргын дундаж температур 14...33 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 41...53 градус, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -2... +1 градус байлаа.
Хур тунадас: Халхгол сумын Ялалт багаар хур тунадас ороогүй, бусад сумдын нутгаар 0.0...10.0 мм хур тунадас 1-3 өдөр орсон. Баяндун сумаар олон жилийн дундажаас ахиу, бусад сумдаар олон жилийн дунджаас бага их хур тунадас орсон байна. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 8-20 м/сек байсан ба Баяндун, Баянтүмэн, Булган, Гурванзагал, Сэргэлэн, Халхгол сумын Ялат баг, Хөлөнбуйр , Чулуунхороот сумдын нутгаар 8-14 м/с, Чойбалсан, Дашбалбар, Матад, Халхгол, Баян-Уул, Цагаан-Овоо сумдын нутгаар 16-20м/с, 10м/с-ээс дээш салхитай өдөр 1-8 өдөр ажиглагджээ.
Бэлчээрийн ургамал: Дорнод аймгийн нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайн байна. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 22-43 см байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Нийт сумдаар хадлан тэжээл бэлтгэх, Халхгол сумын Ялалт баг, Баян-Уул, Дашбалбар, Чулуунхороот сумдад мал оторлох, Халхгол суманд малд тарилга хийх, Баянтүмэн мал ногоолуулах, Халхгол сумын Ялалт баг, Халхгол, Баян-Уул, Баянтүмэн, Булган, Гурванзагал сумдад сааль сүү бэлтгэх ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв