Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2023 оны 2 дугаар сарын 21-28-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -6.4...-12.8 градус хүйтэн буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 4.8-8.6 градусаар дулаан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур +2.1...+10.0 градус хүйтэн, үнэмлэхүй бага температур -16.7…-32.5 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур -6...-12 градус хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь +2...+20 градус, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -21...-29 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Халхголын сав нутаг, Матад, Баяндун сумдын нутгаар 0.0...0.8 мм хур тунадастай, 1-2 өдөр орсон. Ялалт баг олон жилийн дунджаас их, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 11-17 м/сек байна. Баянтүмэн, Булган, Сэргэлэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Чойбалсан сумдын нутгаар 5-10 м/сек, бусад нутгаар 11-17 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-7 өдөр ажиглагджээ.
Цасан бүрхүүл:
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Баян-Уул, Дашбалбар, Баянтүмэн, Булган, Гурванзагал суманд малд нэмэгдэл тэжээл бэлтгэх, Баян-Уул, Дашбалбар суманд хужир шүү бэлтгэх, Баян-Уул суманд бод мал төллүүлэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв