Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ


/2023 оны 10 дугаар сарын 21-31-ний байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур +0.5.....+5.1 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 3.3...6.8 градусаар дулаан. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур +17...+21 градус дулаан, үнэмлэхүй бага температур -9...-17 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур +1...+6 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь +23...+31 градус дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -9...-20 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.2...6.4 мм хур тунадастай. Матад, Халхголын сав нутгаар олон жилийн дунджаас бага, Баян-Уулд олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас их хур тунадас орсон. /зураг-2/
Цасан бүрхэц: Нийт нутгаар 5-10 баллын цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 0-5см, цасны дундаж нягт Чойбалсан хот болон Баян-Уул, Булган, Гурванзагал, Сэргэлэн сумдад 0.10-0.13гр/см3 байна.
Салхи шуурга:Салхины хамгийн их хурд нийт нутгаар 8-18 м/с байна. Чойбалсан хот болон Дашбалбар, Матад, Баян-Уул, Баяндун сумд, Халхголын сав нутгаар 12-18м/с, бусад сумдаар 8-10м/с байв. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-7 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Эрээнцав, Халхгол, Дашбалбар сумдад мал оторлох, Баян-Уул, Матад суманд мал хээлтүүлэх, Булган, Гурванзагал хадлан тэжээл бэлтгэх, Баян-Уул болон Ялалт багт сааль сүү бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв